Сарын захилгын үнэ 5000 Төгрөг
Улирлын захиалгын үнэ 10000 Төгрөг
  
  
Та анх удаа бүртгүүлэх гэж байна уу?
ТУСЛАМЖ /
HELP
АСУУЛТ ХАРИУЛТУУД

Электрон сонин уншихын тулд эхлээд бүртгүүлэх шаардлагатай юу?

Та уг програмыг ашиглан сониноо уншихын тулд юуны өмнө зайлшгүй бүртгүүлсэн байх шаардлагатай ба бүртгүүлэхийн тулд ердөө "Одоо худалдан авах" эсвэл
"Захиалга" товчин дээр дарж, шаардлагатай мэдээллийг оруулсан байхад хангалттай. Бүртгүүлсний дараа таны э-мейл хаягаар бүртгэлтэй холбоотой мэдээлэл очих болно. Үүний дараа манай вебийн баруун дээд хэсэгт байрлах "Захиалагч нэвтрэн орох" товчин дээр дарж, харгалзах талбаруудад өөрийн э-мейл хаягаар ирсэн нэвтрэх хаяг, нууц үгийг бичиж оруулна. Ингэснээр та хүссэн үедээ сониноо цахим хэлбэрээр унших боломжтой болно. Электрон сонины талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг 77113933 утаснаас лавлана уу.

 

Тэмдэглэл : Зарим үед явуулсан мейл маань таны spam руу орсон байх магадлалтай учир өөрийн spam фолдерыг давхар шалгана уу.

 

 

Төлбөрөө ямар хэлбэрээр хийх вэ?

Та төлбөрөө интернет банк ашиглан өөрийн картаараа хийнэ. Ингэхдээ дотоодын болон олон улсын картууд(Master, VISA гэх мэт) ашиглах бүрэн боломжтой ба харин Худалдаа Хөгжлийн Банк-ны картаар гүйлгээ хийх бол юуны өмнө дурын АТМ машинаас очин интернет PIN код авах шаардлагатай. (Дэлгэрэнгүй мэдээллийг Худалдаа Хөгжлийн банкны 331883 дугаар руу залган мэдэх боломжтой)

Мөн манай редакцийн байранд хүрэлцэн ирж, өөрийн нэвтрэх хаяг, нууц үгийг авснаар захиалга хийх бүрэн боломжтой. Энэ тохиолдолд
төлбөрийг бэлнээр хийнэ.

Электрон хэлбэрээр сонин уншихад миний комьютерт тавигдах шаардлага юу вэ?

Танд шаардлагатай хурд бүхий интернет байхад л цахим хэлбэрээр сониноо унших боломжтой бөгөөд шаардлагатай зарим нэг програм хангамжийг суулгах шаардлагатай бол танд хэрхэн суулгахыг харуулсан заавар автоматаар гарч ирнэ. Зааврын дагуу дурдсан алхамуудыг гүйцэтгэхэд л хангалттай. Танд амжилт хүсье.

Захиалгыг сарын дундуур хийх боломжтой юу?

Цахим сониныг хүссэн үедээ захиалах боломжтой. Сарын дундуур, сарын эхээр гээд хэдийд ч захиалах бүрэн боломжтой бөгөөд таны захиалсан өдрөөс эхлэн таны захиалга эхлэх болно. Жишээ нь та 2 сарын 15-ны өдөр нэг улирлын захиалга хийлээ гэхэд таны хугацаа 5 сарын 15-нд дуусах жишээтэй. Мөн та хуучин дугааруудыг уншмаар байвал одоо байгаагаас өмнөх огноог ч сонгож захиалга хийж болно. Жишээ нь өнөөдөр 2 сарын 6-ны өдөр байлаа гэхэд захиалгаа 1 сарын 15-наас эхлэн нэг сарын хугацаатай хийвэл та 1 сарын 15-наас өнөөдрийг хүртэлх дугааруудыг шууд уншиж болохоос гадна үргэлжлүүлэн 2 сарын 15 хүртэл унших боломжтой.

Төлбөрийн картгүй иргэд хэрхэн яаж сониноо захиалж, нэвтрэх эрхтэй болох вэ?

Редакцийн байран дээр ирэн төлбөрөө бэлнээр хийх боломжтой. Сонины цахим сонин хариуцсан алба таны эрхийг нээж өгөх болно. Эсвэл мөнгөө дансаар шилжүүлээд, шилжүүлсэн тухай баталгаат мэдээлэл, өөрийн е-мейл хаяг, овог нэр зэргийг сонины редакц руу факсдах, утасдах, биеэр ирж мэдэгдэх, е-мейл бичих зэргээр баталгаажуулан мэдэгдэх шаардлагатай. Сонины редакц таныг үнэхээр төлсөн эсэхийг шалгаад таны эрхийг нээх болно. Эрх нээсний дараа тухайн хүний е-мейл хаяг руу нууц үг очно.

Сонины редакц дээр ирж захиалгаа хийхээр бол анхаарах зүйл юу вэ?

Анхаарах зүйл нь өөрийн е-мейл хаягийг тодорхой бичиж авчрах хэрэгтэй. Тухайн хүний е-мейл хаяг руу нууц үг очно.

ХХБ-ны интернет PIN код гээд байгаа зүйлийг энгийнээр юу гэж ойлгох вэ?

ХХБ хэрэглэгчдийн нууцлал хамгаалалын үүднээс интернетээр картаа ашиглан гүйлгээ хийхийн тулд интернет PIN код хийхийг шаарддаг. Энэ нь 4 оронтой нууц тоо байдаг ба хэрэглэгч уг кодыг авахын тулд дурын АТМ машин дээр очин авдаг байгаа.

2008 www.zuuniimedee.mn. Developed by Infinite Solutions Бүх эрх хуулиар хамгаалагдсан.